Владимир Путин алс дорнодод хөрөнгө оруулалт татах хүсэлтэй байна

2018/09/12
ОХУ-ын Алс Дорнод бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлсэн байна.

Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр В.Путин гадаадын 30 орчим компанийн төлөөлөгчидтэй уулзжээ. “Та бүхэн Алс Дорнодод хөрөнгө оруулалт хийх нь ашиггүй гэх итгэл үнэмшлээсээ салах нь зүйтэй. Өнгөрснөө харахын оронд ирээдүйгээ бодох хэрэгтэй” гэж ОХУ-ын төрийн тэргүүн төлөөлөгчдөд хандан хэлэв.

Алс Дорнод бүс нутагт дахь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг Засгийн газар авна гэж тэрбээр дурдаад, тус бүс нутагт хөрөнгө оруулж буй компаниудын хэмжээг үл харгалзан үр өгөөжтэй төслүүдийг дэмжинэ гэдгээ онцлон тэмдэглэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна