Өдөр бүр улаан лооль ид

2018/11/09
Улаан лоолийг өдөр болгон идвэл хүмүүний амьдрал уртасна. Эрдэмтэд төрөл бүрийн ногоонд шинжилгээ хийгээд улаан лоолийг тэдгээрээс хамгийн ашиг тустай болохыг тогтоожээ. Улаан лоолинд хүний дархлааны тогтолцоог сайжруулдаг А, С аминдэм болон хэрэгтэй бодис, бичил элементээр баялаг гэнэ. Энэхүү нарийн ногоонд агуулагддаг бичил бодисууд эд эсийн хөгшрөх үйл явцыг удаашруулдаг. Мөн хараанд тун сайн гэнэ. Судалгааны дүнд улаан лооль түрүү булчирхайн хорт хавдартай болох магадлалыг бууруулдаг болох нь тогтоогджээ. Тиймээс эрдэмтэд улаан лоолийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэхийг санал болгож байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна