Жингээ барихын тулд амттай зүйлээс татгалзаад хэрэггүй

2018/11/09
Хүмүүс биеийн жингээ хэвэнд нь байлгахын тулд хоолны дэглэм барьж, элдэв амттай зүйлээс татгалздаг нь нууц биш. Тэгвэл эрдэмтэд тэгтлээ туйлшраад хэрэггүй хэмээн зөвлөж байна. Нэгдүгээрт, хар шоколадыг хэрэглэх нь зүйтэй. Ийм шоколад сүүтэй шоколаднаас илчлэг бага бөгөөд зүрх, судасны тогтолцоонд эерэг нөлөөлөл үзүүлдэг гэнэ шүү. Зөгийн балыг зөв зохистой хэрэглэ. Зөгийн баланд хүнд хэрэгтэй аминдэм, эрдэс бодисууд ихээр агуулагддаг. Бидний идэх дуртай мармелад, зефир ч мөн илчлэг багатай бөгөөд холестерины хэмжээг бууруулдгаас гадна төмөр, фосфорыг ихээр агуулдаг.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна