Үндэсний хоккейн лигийн Питтсбург Пингвинз багийн лидер Орос довтлогч Евгений Малкин карьерийнхаа 800 дахь тоглолтыг өнөөдөр Нью Жерси Девилз багийн эсрэг хийлээ. Малкин 2004 оны драфтын 2 дахь сонголтоор Оцон шувуунуудтай нэгдсэн ч, 2006 он хүртэл хуучин багтай тоглож байсан юм. Өнөөг хүртэл 800 тоглолтыг хийсэн орос залуу 377 гоолыг оруулж, 573 гоолын дамжуулалтыг өгөөд байна. Энэ улиралд Орос довтлогч 7 гоолыг оруулж, 13 гоолын дамжуулалтыг өгсөн юм. Хэдийгээр 800 дахь тоглолтоо хийсэн ч, Евгений Малкины баг Чөтгөрүүдийг дийлсэнгүй. Нью Жерси Девилз энэ өдөр Оцон шувуунуудыг 4-2 харьцаагаар хожсон бөгөөд Чөтгөрүүдээс Тайлор Халл хамгийн шилдэг байж, 2 гоол 2 гоолын дамжуулалтыг өгсөн байна. Нью Жерси хотын баг дараагийн тоглолтоо Филадельфи хотноо нисгэгчдийн эсрэг хийх бол Питтсбург Пингвинз талбайдаа баасан гаригийн өглөө Тампа Бей Лайтнинг багийг хүлээн авна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна