Кино найруулагч Квентин Тарантино Израилийн дуучин Даниэлла Пик нарын хуримын ёслол АНУ-ын Лос-Анжелес хотод өнгөрсөн 7 хоногийн лхагва гаригт болсон байна. 55 настай Тарантино анх удаа гэрлэж байгаа нь энэ юм. Түүний гэргий Даниэлла Пик 35 настай бөгөөд Израйл поп дуучин, хөгжмийн зохиолч Цвика Пикийн охин билээ.
Квентин Тарантино өмнө нь гэрлэж байгаагүйгээ цаг зав байхгүйгээр тайлбарладаг байсан. Тэрбээр "Ажил миний бүх цагийг авдаг. Кино хийгээд эхлэхээрээ би өөр юу ч хийдэггүй. Надад эхнэр байхгүй, хүүхэд байхгүй. Ажилд саад болох юу ч байхгүй" гэж хэдэн жилийн өмнө хэлсэн удаатай.
Даниэлла Пик 2000-аад оны эхээр дуучны замналаа эхэлж, 2005 оны "Евровидение" уралдааны сонгон шалгаруултад оролцож байв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна