Виктория, Дэвид Бэкхемийн гэр бүлд зарим нэг үл ойлголцол гарсан хэмээн хэвлэлүүд аль эртнээс бичих болсон. Сүүлийн үед Дэвид, Виктория нар хамтдаа олон нийтийн арга хэмжээнд оролцох нь багасаж, сураг сонсвол эвтэй найртай байгаа мэт дүр эсгэж байгаа гэх.
Дээр нь тун саяхан Виктория бүсгүй нөхөртөө зориулж шивүүлсэн шивээсээ арилгуулсан юм. Тийм учраас хэвлэлүүдээр тэднийг удахгүй сална гэх мэдээлэл гарсанд гайхах зүйл үгүй. Энэ бүхэнд цэг тавих зорилгоор Виктория Бэкхем тайлбар хийсэн аж.
Тэрээр “Хүмүүс миний амьдралыг их сонирхож байх шиг. Энэ нь заримдаа надад хэрэгтэй мэт боловч заримдаа таалагдахгүй юм. Элдэв цуу ярианд би онцын ач холбогдол өгдөггүй. Гэхдээ хүмүүс уншиж байгаа зүйлдээ итгэдэг болохоор асуудал үүсэх нь дамжиггүй. Зарим нэг илт худлаа мэдээллүүд уур хүргэдэг шүү” гэж ярьжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна