Сар шинийн баяраар худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн дагуу томоохон сүлжээ дэлгүүрүүд, супермаркетууд хоёрдугаар сарын 8-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.
Харин захуудын хувьд “Хар хорин” худалдааны төв, “Барс” 1, 2 худалдааны төв, “Да хүрээ” авто худалдааны төв өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 02 дугаар 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах хуваарьтай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна