Өнөөдөр болох үйл явдлууд

2019/03/18
                                        Гуравдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт Хангарди оронд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болно. Утас: 99010499

09.00 цагт АШУҮИС-ийн Сувилахуйн  сургуульд “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” эхэлнэ. Утас: 88027947

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно.

10.30 цагт Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төв дээр МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн үеэр гарсан будлианы талаар мэдээлнэ. Утас 99089666

13.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Ариутгалын төв тасаг, Нян судлалын лабораторийн нээлт болно. Утас: 99179899

14.00 цагт "Соманг" плазад "Хан богд кашмер" компани болон “Дэлхийн Зөн Монгол” байгууллага зорилтот бүлгийн 100 гэр бүлийн 18-40 насны зуун иргэнийг сургалтад хамруулж, цалинтай дадлагажуулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99006962

15.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулна. Утас: 99895514


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна