Хакүхо М.Даваажаргал бүрэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Н.Мөнхжин
2021/01/13

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тэрээр бүрэн эдгэрч, эмнэлгийн хяналтаас гараад байна.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа, “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн долоо хоногт юм үнэрлэж чадахгүй байсан учраас коронавирусийн шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг гарч мэргэжлийн хүмүүсийн хяналтад доор эмчилгээ хийлгэлээ. 
Эмчилгээ маань дуусч бүрэн эдгэрсэн гэсэн хариу өгсөн учраас эмнэлгээс гарч өнөөдөр гэртээ очихоор боллоо. Тусалж дэмжсэн эмч, сувилагч, гэр бүлийнхэн болон сэтгэлийн дэм өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Халдвар хамгааллаа сайн сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж энэ халдварыг хамтдаа даван гарцгаая” хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна