Өнөөдөр "МИ-8" нисдэг тэрэгний ослоор 20 гаруй хүн амиа алдсан харуусал дүүрэн өдөр

Х.Есү
2021/01/14

Тэртээ 2001 оны төмөр могой жилийн нэгдүгээр сарын 14, 2007 оны зургаадугаар сарын 14-ны өдрүүдэд Монгол Улсын Иргэний агаарын тээврийн МИ-8 нисдэг тэрэг осолдож, уг хоёр ослоор 20 гаруй хүний амь нас үрэгдсэн харамсалтай хэрэг гарч байсан билээ.

Монгол Улсын хувьд үхэл хагацал нүүрлэсэн хар бараан өдөр байв. 20 гаруй хүний эрдэнэт амийг авч одсон эдгээр ослоор амиа алдсан хүмүүсийн хохирлыг хэрхэв, хэн ямар хариуцлага хүлээв, ослын үнэн бодит шалтгаан юу байв, эдгээр хэргүүд хэрхэн шийдэгдэв гээд ар араасаа цуврах асуулт олон байсан ч өнөөдөр бүр мартагджээ. Тухайн үедээ хэрэг шалгагдаж шийдэгдсэн, байгалийн гамшгийн буруу болоод өнгөрсөн юм.

         Дэлхий ээж мал амьтан, ургамал модныхоо оронд та нарыг аваад явъя гэсэн юм шиг л ...

2001 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр

НҮБ-ын олон улсын багтай хамт байгалийн гамшиг зуданд нэрвэгдсэн малчдад тусламж хүргэж явсан МИ8 нисдэг тэрэг  Увс аймгийн Малчин суманд осолдсон. Уг ослоор дотоод, гадаадын есөн хүн амиа алдсан бөгөөд тэдгээр хүмүүсийн ажлын үр дүнд хандивлагч орнууд зуданд нэрвэгдсэн малчдад 12 сая ам.долларыг бэлнээр, 18 сая ам.долларын бараа материалыг өгсөн байдаг.

2007 оны зургаадугаар сарын 14-ны өдөр

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар МИ-8 нисдэг тэрэг хөөрчээ. Бороотой үед гал унтраах даалгавар авч Мандал сум руу хөөрсөн нисдэг тэрэг осолдож, онцгой байдлын 15 албан хаагч амь үрэгдэж, есөн хүн эрүүл мэндээрээ хохирч монголын ард түмний сэтгэл зүрхийг шимшрүүлсэн билээ.

Олон жилийн нүүрийг үзсэнч тухай ослоор нас барсан хүмүүсийн ажил үйлс, гэгээн дурсгалыг нь монголын төр болоод монголын ард түмэн дурсахгүй өнгөрч болошгүй. Ажил үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар хорвоог орхисон тэдгээр хүмүүсийн гавьяа зүтгэл, орон зайг хэзээ ч, хэн үл орлоно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна