Д.Нямхүү: Амаржсан эх болон түүний ар гэрийнхнээс уучлал гуйж байна

Х.Есү
2021/01/20

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг хүйтэнд дулаан хувцасгүй “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн. Үүнд “Өргөө амаржих газрын”-хан буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлсэн бол өнөөдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү амаржсан эх болон түүний ар гэрийнхнээс уучлал гуйлаа. Тэрбээр “Өчигдөр амаржих газарт коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хүмүүсийг ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан.

Бид гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, амаржсан эх болон түүний ар гэрээс нь уучлалт гуйсан. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж дахин уучлалт хүсэж байна.

Мөн цаашид эмнэлэгт хооронд хүмүүсийг зөөвөрлөж, тээвэрлэхдээ алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.53
    2021/01/20

    Уучлалт гуйснаар дуугүй байна гэвэл эндүүрэл, энэ өвчин өчигдөр гэнэт гараагүй, хэтэрхий хүнлэг бус үйлдэл гаргасан

    Хариулах