ЕБС-ийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-нээс теле болон цахим хэлбэрээр эхэлнэ

Х.Есү
2021/01/20

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын хичээл 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс теле хичээлээр эхлэх шийдвэр үргэлжлэхийг ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. 

БШУЯ-наас "Хичээл сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр явуулахад бэлэн байгаа. Теле хичээлүүдийг бэлдсэн" гэв.

Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг хуваарь гарган явуулж байгаа билээ.

Их, дээд сургуулийн оюутнуудын амралт хоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна