А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д халдвартай дөрвөн ээж амаржсан, нярайд халдвар тархсан тохиолдол бүртгэгдээгүй


ЭМЯ-ны цаг үеийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

- "Өргөө" амаржих газарт төрсөн ээжүүдийг эмнэлгээс гаргахгүй байна гэсэн гомдол гарч байна. Ээжүүдийг эмнэлгээс хэзээ гаргах боломжтой вэ?

А.Амбасэлмаа: Нийслэлийн эрүүл мэндийн газраас орон сууцанд хийсэн тандалтын шинжилгээгээр нэг гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрсэн. Тухайн гэр бүлийн нэг гишүүн жирэмсэн эмэгтэй Нэгдүгээр төрөх эмнэлэгт хэвтсэн байсан. Ингээд тухайн халдварыг илрүүлж, тусгаарлалтын арга хэмжээ авсан. Биднийг мэдээлэл аваад хавьтал болсон талаар мэдээлэл өгөх үед төрчихсөн байсан. Холбогдох хариу арга хэмжээг өөрсдийн мөрдөж байгаа журам зааврын дагуу авч хэрэгжүүлж байгаа.

Хавьтал болсон бусад хүнд шөнөдөө шинжилгээ хийсэн. Одоогоор халдвар илрээгүй байна. Голомтын тандалт, хариу арга хэмжээ үргэлжлэн явагдаж байгаа. 

- Коронавирусийн халдварын улмаас эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэйн долоон сартай хүүхдээс халдвар илрээгүй гэх мэдээлэл байгаа. Ер нь бага насны хүүхэдтэй хэчнээн ээж эмчилгээ хийлгэж байна вэ, бага насны хүүхдүүд халдвар авахгүй байгаа тохиолдлууд бий юу?

- Одоогийн байдлаар өвчтэй ээжээс нярайд коронавирус халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. 2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан. Үүнээс халдвартай 4 ээж байсан. Ээжээс нь нярайд хадвар хүрсэн тохиолдол гараагүй. Бидний зүгээс халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг чанд мөрдүүлж, ээжүүд зөвлөмжийг маш сайн мөрдсөн нь нөлөөлсөн байх. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна