Ирландад амьдардаг Монгол эмэгтэй халдлагад өртөж амиа алджээ

С.Гандэлгэр
2021/02/07

Нэгдүгээр сарын 20-ны оройн 21:30 цагийн үед Ирланд улсад амьдардаг Монгол эмэгтэй Дублин хотын төв гудамжинд ажлаа тараад гэртээ харьж явахдаа дээрэмдүүлж, хүзүүндээ хутгалуулсан талаар олон мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байсан ч харамсалтай нь шархаа даалгүй нас барсан байна. Монгол Улсаас Ирланд улсад суугаа элчин сайд Н.Тулга эмгэнэл илэрхийлж "Ирландын Дублин хотноо гэр бүлийн хамт амьдарч байсан Монгол Улсын иргэн 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр гэмт халдлагын улмаас амь насаа алдаж нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, ураг төрөл болон найз нөхөд, Ирланд дахь монголчуудад гүн эмгэнэл илэрхийлье” хэмээжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 171.25.193.77
    2021/02/09

    Хүүк сайд асан төрийн ордны зүүн жигүүр, 2 давхарт төрийн жинхэнэ албан хаагч , эмэгтэй "Мөнгөн"-д ажлын байрны дарамт, элдэв зохисгүй шахалт үзүүлдэгээ хэзээ зогсоох вэ?

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/02/07

    Aimaar yum ch bolson shu, um maani badmi hum

    Хариулах
  • 122.201.31.175
    2021/02/07

    Ум ма ни бад мэ хум.

    Хариулах