Б.Баатархүү: Иргэн Ц гадны нөлөөтэй нас барж, Э өндрөөс унасан байдалтай амиа алдсан

2021/02/08

Өчигдөр харамсалтайгаар амиа алдсан сагсан бөмбөгийн хоёр тамирчинтай холбоотой хэргийн талаар ЦЕГ-аас тодруулга аван хүргэж байна.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "2021 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цаг орчимд БЗД-т хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу очиход 23 настай иргэн Ц гадны нөлөөтэй нас барж, 20 настай иргэн Э өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан байсан. БЗД-ийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. 

Иргэд олон нийт тус хэргийн талаар буруу ташаа мэдээлэл бүү тараагаарай гэж хүсэх байна" хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна