ШУУРХАЙ: Архангайн Эрдэнэбулган сумын орох, гарах хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА

Өчигдөр 13 цаг 00 минут

Батлагдсан тохиолдлын ойрын 8 хавьтал Архангайн Эрдэнэбулганд очсон тул тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Энэ талаар аймгийн онцгой комисс мэдээлэхдээ "Өнөөдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Эрдэнэбулган суманд ирсэн гэх мэдээлэл авлаа. Тус иргэд 2021-02-05-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэдийг тусгаарлаж эхэллээ. Мөн Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөн хаагаад байна.

АОК-аас хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.30
    Өчигдөр

    ингээд л тараагаад эхлэх нь ойлгомжтой ш дээ хотоор захаар дүүрэн тэнэж цагаан сард бэлдэж яваа хөдөөнии оркууд тус тусынхаа нутагт халдвар аваачиж тараах нь нэгэнт тодорхой

    Хариулах