ШУУРХАЙ: Талбай дээр 34 настай иргэн өөрийгөө шатааж, амиа хорлолоо

2021/02/08

Дөнгөж сая Сүхбаатарын талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарлаа. 

Тодруулбал, 13.25 цагийн орчим таван литрийн саванд хийсэн бинзин өөр дээрээ асгаж, "Намайг хараарай" гээд өөрийгөө шатаасан байна. 

Ойролцоо явж байсан иргэд, цагдаагийн алба хаагчид гадуур хувцсаараа галыг унтрааж, арга хэмжээ авсан ч тухайн иргэний амь насыг аварч чадсангүй. Үүнээс 15 минутын дараа эмнэлгийн тусламж ирсэн ч харамсалтай нь анхны тусламж авч чадалгүй амьсгал хураалаа.

Талийгаачийн хувьд 1987 онд төрсөн, 34 настай эрэгтэй гэдгээс өөр мэдээлэл одоохондоо алга байна. Ямар шалтгаанаар амиа хорлосон нь тодорхойгүй байна. Бид цагдаагийн байгууллагаас тодруулга авч мэдээлэх болно.






Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.91
    2021/02/09

    Харамсаж байна, хайран монгол залуу. Юу ч болж байсан, залуус хаттай, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой шүү.Сайхан залуу насаа хайрлаж яв. Мөнгөгүй ч амьдрах арга олдоно.

    Хариулах
  • 172.58.187.238
    2021/02/08

    Шинжилгээ авахдаа Өрх бүрээс судалгаа авч ажилгүйдлийг багасгах хэрэгтэй.

    Хариулах
  • 64.119.19.108
    2021/02/08

    Ерөөсөө цалин орлогогүйгээс үүдэлтэй, төр засаг иргэдээ, ялангуяа хөдөлмөрийн насны ажилгүй залуучуудаа толгой дараалан ажил албатай болгомоор юм, Нэг хаалга-1 хүн гэх шинжилгээ шигээ өрх бүрийн судалгаа авч ажилгүй нөхдүүдээ ажил төрөлтэй болгоход анхаарч зуучилж дэмжиж өгөх хэрэгтэй бна. Ажил орлогогүйгээс уур бухимдал, стресс, гутрал, гэр бүлийн маргаан ч үүсч байна.

    Хариулах
  • 202.126.90.149
    2021/02/08

    Нэг ээжээс болоод ХҮК жүжиг тавьж ажлаа өгсөн, одоо оюунэрдэнэ ажлаа өгөх байлгүй. ард түмнийхээ амьдралыг ийм болгосон гэд их хурал тэр чигээрээ буувал таарна.

    Хариулах
  • 202.126.90.149
    2021/02/08

    Одоо ерөнхий сайд ажлаа өгвөл таарнаа. Хүн амиа төв талбай дээр шатаахад хүрлээ шдээ. Хүк бол үнэн худлаа гар байсан гэдгийг ард түмэн сүүлд ойлголоо. Хүк-ийн тоглоомны ЗГ байгуулагдлаа. Юуч өөрчлөгдөхгүй нь гэдэгт үнэндээ бүгд урам хугарч байна.

    Хариулах
  • 66.181.161.20
    2021/02/08

    Lalariin emegtei hun shataj bhad yuch boloogui yumshig bichleg hiij bna

    Хариулах
    • 202.126.90.109
      2021/02/08

      арай арай

  • 192.82.71.150
    2021/02/08

    Амьдрал хүндэрч сэтгэцийн өөрчлөлтөд оржээ. Ажилгүй, хэрүүл, ирээдүйгүй болжээ....

    Хариулах
  • 202.55.188.106
    2021/02/08

    Ард иргэддээ нэг харж үзээд хөл хориогоо тавиач амьдрахад үнэхээр их туйлдаж бна

    Хариулах
  • 202.55.188.106
    2021/02/08

    Бөөн өр зээл амьдралла авч яавахад үнэхээр хэцүүл болоод ийм их зоригийг гаргаж өөрийгөө шатааж бхавдээ энэ их хөл хорио утгагүй короноогоос чинь болоод хэдэн хүний амь нас өнгөрөх болдоо

    Хариулах
  • 66.181.161.101
    2021/02/08

    15 min bol mash urt hugatsaa manai 103 mash udaan hvnd surtaltai odooch iim l bga

    Хариулах
  • 66.181.161.3
    2021/02/08

    төр хийсэн ажлынх төлөө мөнгөө өгөхгүй болсны төлөө байхдаа.

    Хариулах