Б.Даваажав:Амь насыг нь аврах гэж оролдсон ч чадсангүй, сэтгэл санааны хувьд жаахан хэцүү байна

2021/02/08

Өнөөдөр 13 цагийн орчимд Сүхбаатарын талбай дээр 34 настай иргэн Э гэх эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж, шатаан амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан. Яг одоо уг хэрэг дээр цагдаа болон холбогдох байгууллагууд хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа юм. 

Тухайн үед Сүхбаатарын талбайд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч тухайн иргэний хашгирах чимээнээр  очиж, иргэдийн хамт  туслахыг хичээсэн байдаг. Түүнийг Ж.Даваажав гэдэг бөгөөд тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагий 1-р хэлтсийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч цолтой юм байна.  Түүнээс тухайн үед болсон үйл явдлын талаар тодрууллаа.

-Өнөөдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар товчхон мэдээлэл өгнө үү?

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр үүрэг гүйцэтгэж байх үед хүн хашгирах чимээ гарсан. Тэр үед би харахад сэжиг бүхий хүн харагдсан учраас шалгах гээд гүйгээд очсон байгаа. Энэ үед өөдөөс гал гарч таарсан. Тухайн хүний амь насыг аврахын тулд өөрийнхөө гадуур хувцасаар галыг нь унтрааж, амь насыг нь аврах гэж оролдлоо. Харамсалтай нь энэ хүний амь насыг аварч чадсангүй. Маш харамсалтай зүйл боллоо.

-Тухайн үед өөрөө бас галд өртөж, гэмтсэн гэх мэдээлэл байгаа?
-Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эмчид үзүүлсэн байгаа. Хариу нь тодорхой гараагүй байна.

-Одоо өөрт чинь ямар нэгэн зовиур мэдрэгдэж байна уу?
-Гайгүй. Сэтгэл санааны хувьд жаахан хэцүү байна. Хүний амь насыг аварчихсан бол гэж бодоод.

-Талийгаач тухайн үед юу гэж орилсон юм бол?

-Тэрийг нь тодорхой сонсож чадаагүй. Ямар ч байсан чанга дуу л гарсан.




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.230
    2021/02/09

    iim saihan setgeltei huuhdee humuujuulsun aav eejid ni talarhal ilerhiilii ,Huugiiin tsaashdiin ajil ,amidrald ni sain sainan buhniig husie .

    Хариулах
  • 66.181.161.126
    2021/02/09

    Энэ цагдаагийн буруу юу байхав, гэхдээ цэрэг цагдаагийнханд сэрэмжлүүлэгийн хичээл орж баймаар юм. Магадгүй хажуугаар нь огт тоохгүй байгаа юм шиг өнгөрөөд сэм араас нь тэврэх ч юмуу, нэгэнт сэжигтэй санагдсан хүнд бол...

    Хариулах
  • 59.153.115.251
    2021/02/09

    цагдаа дехеж очоогуй бол тер залуу еерийгее шатаах ч байсан юм уу яах ч байсын.

    Хариулах
  • 122.201.23.84
    2021/02/09

    Залуу цагдаа амийг нь аврах гэж чадах чинээгээрээ хичээсэн дээ зайлуул

    Хариулах
  • 202.9.40.25
    2021/02/09

    Sumtaibuzar ogtsorood zail gej orilson bhdaa

    Хариулах
  • 202.126.89.175
    2021/02/09

    Өөр яахав дээ.Аврах гэж хичээлээ

    Хариулах
  • 202.126.88.196
    2021/02/08

    Zvgeeree awrah gej hicheesen chine sain vil Taiwan baigaarai

    Хариулах
  • 122.201.31.175
    2021/02/08

    Хөөрхий дөө.яаж сэтгэл санаа нь тайван байхав .

    Хариулах