ЭМЯ: 47 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,120 боллоо

2021/02/09

"Өчигдөр 18,871 хүний сорьцод шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ихэнх нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын иргэд байгаа бөгөөд шинээр хоёр голомтод халдвар бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо.

Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчилгээнд байгаа" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна