Ковид-19 коронавируст халдварын эрсдэл маш өндөр байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тодруулбал, сүүлийн үед өдөрт бүртгэгдэх тохиолдлууд нэмэгдэж байна. Гэхдээ ихэвчлэн халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон буюу тусгаарлагдсан хүмүүсээс халдвар батлагдаж байна.
Өнөөдрийн байдлаар 861 ойрын хавьтал болсон хүн тусгаарлах байранд байна. Харин хоёр дахь хавьтлын 4,334 хүн бидний хяналтад байгаа.
Батлагдсан тохиолдлууд нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо нэмэгдэнэ. Тиймээс халдварын эрсдэл маш өндөр болж байна.
Сүүлийн үед өндөр идэвхжилтэй байгаа голомтууд:
"Монгол шир" компани,
Гутлын цех,
ББСБ,
СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвтэй холбоотой голомт,
"Микс" пиццаны газартай холбоотой голомтууд тасралтгүй үргэлжилж байна.
Мөн иргэдийн гадуур явж байгаа хөл хөдөлгөөн их байна. Эрсдэл маш өндөр байгаа энэ үед гэртээ агаар салхи оруулах, цэвэрлэгээ маш сайн хийж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг зөвлөж байна" гэсэн юм.
Нийслэл хотод сүүлд нэмэгдсэн шинэ коронавирусийн халдварын голомтууд ихэвчлэн албан байгууллагуудад гарч байна гэдгийг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.
Хоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод халдварын хоёр шинэ голомт нэмэгдэж, идэвхтэй голомтын тоо 13 болжээ.
Өмнө бүртгэгдсэн халдварууд ихэвчлэн гэр бүлийн хүрээнд байсан бол сүүлд бүртгэгдэж байгаа халдварууд албан байгууллагатай холбоотой байгаа тул аж ахуйн нэгжүүдийг ажилчдаа бөөгнөрөл үүсэхгүй байхад анхаарахын зөвлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна