Өнөөдөр монгол гэр шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд оршин суух иргэн, эхнэрийнхээ хамт PCR шинжилгээ өгөхөөр явахдаа гурван хүүхдээ гэртээ үлдээсэн байж.
Харамсалтай нь гэр нь шатаж, 5-13 насны хоёр хүү, нэг охин тусламж авч чадалгүй байна. Гал түймрийн дуудлагын дагуу Гал унтраах 26-р ангийн аврагчид очиж ажилласан бөгөөд галын шалтгаан нөхцлыг тодруулахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна