Дорноговь аймагт байрлах Цэргийн 0129 ангид хүн нас барсан тухай мэдээлэл ар гэрийн зүгээс гомдолтой байгаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад эхэлсэн. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат, 21 настай ахлах байлдагч зэс уяагаар хоолойгоо боомилж нас барсан байдалтайгаар 2021 оны 02-р сарын 07-ны өдөр олдсон байна. Түүний цогцсыг өчигдөр /2021.02.09/ Шарга суманд хүргүүлсэн ч ар гэрийнхэн болон сумын иргэд цуглаж талийгаачийн нас барсан шалтгаан, гэрээсэл, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шаардаж эсэргүүцэл зарлажээ. Ар гэрийнхний өгсөн мэдээллээр талийгаач хэд хоногийн өмнө утасдаж "Намайг ирж аваач, үнэхээр их дарамттай байна" гэж хэлж байсныг эх сурвалж мэдээлж байна.
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас: "Цагдаагийн байгууллага учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Гэрээслэл үлдээж, амиа хорлосон байдалтай олдсон. Цэргийн ангиас ямар нэг шийтгэл оногдуулах, хатуу арга хэмжээ авах зэрэг дарамт шахалт үзүүлсэн юм байхгүй" гэв.
Тус хэрэг Замын үүдийн цагдаагийн хэлтэст шилжсэн бөгөөд тодруулга авах гэсэн боловч "хэрэг шалгалтын үед явж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.67
Хэзээ ч дэглэлт даахгүй бсан бол өмнө нэг жил алба хаахгүй бсан наад алуурчид чинь дарамталж алсан
Хариулах202.126.90.67
Tiim shvv
66.181.161.67
Ховдод 1жил алба хаагаад өөрийн хүсэлтээр гэрээт цэрэгт явсан гэдэг чинь тэр хүн цэргийн алба хаах чинь хүсэлтэй бсан бн цэргийн дарганцарууд дэглэж дарамталсан л асуудал бгаа ер нь энэ цэргийн дүрэм дүрэм энэ тэрээр дарамталж дэгэлдэгээ хэзээ болих вэ. Хүний эрхиын хороо энэбусад шударга сэтгүүлчид шоронгийн алба хаагчид ямар их дарамтанд байдгыг шалгамаар бнаа энэ залуу амиа хорлоогүй ээ
Хариулах66.181.188.13
Ёстой эзэн биегүй хэрэг гарсан гээд байгаа юм уу ? Балиар юмнууд вэ? Хэргийн эзэн байж л таарааш дээ , шалтгаангүй байна гэж хэрхэвч байхгүй ш дээ ........
Хариулах202.126.89.226
Цэргийн жагсаал цэргийн газрын өөрийнх нь дүрэм журмыг одооны залуусын сэтгэлийн тэнхээ хүчрэхгүй байгаа биз.
Хариулах64.119.16.36
Mal zoduulaad teneg bolison hun hog
192.82.71.105
Ум ма ни бад мэ хум. Хайран хүүхэд. Дарамтладаг, дэглэдэг ,шийтгэдэг байсан гэж хэллээ юу ? За тэгээд өнөө хүн сүргүүд нь одооны хүүхдүүд бие, сэтгэлийн хат суугаагүй бидний үед зодуур ,алуурыг даадаг л байлаа гээд хөвөрч өгнө дөө.
Хариулах202.126.90.67
Tegnedee
202.55.188.40
Үнэншдээ