Шилжилгээний хариугаа хүлээлгүй орон нутагт зорчсон иргэнээс халдвар илэрлээ

2021/02/10

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт  Улаанбаатар хотоос бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл яг ийм тохиолдол Архангай аймгаас илэрчээ.    

Тодруулбал, өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгдсэн талаар Архангай аймгаас мэдээллээ.

   Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэлрүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна