Б.Энхболд: Баянхошуунд 13 автомашин мөргөлдөж, гурван хүн гэмтсэн

С.Гандэлгэр
2021/02/10

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны Жанцангийн хэсэгт 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Энхболдоос тодрууллаа: 

“Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Баянхошууны Жанцангийн уулзварт 13 автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулбал, том оврын автомашин хоёр, суудлын 11 автомашин мөргөлдсөн. Ослын улмаас жолооч хоёр, нэг зорчигч гэмтэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Азаар хүний амь эрсдээгүй байна. Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар болон Тээврийн прокурортой хамтран шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар юунаас болж осол гарсан нь тодорхойгүй байна. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад тодорхой болно” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.126
    2021/02/11

    Найзуудаа наана чинь чөгитэй шүү дээ машинд дайруулж бурхан болсон цагаан даашинзтай эмэгтэй үе үе ингэж гомдлоо тайлдаг юм.

    Хариулах