Н.Амгалан: Томоохон зах, худалдааны төвүүд энэ сарын 16 хүртэл ажиллахгүй

С.Гандэлгэр
2021/02/10

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Н.Амгалан хэв журмын талаар мэдээлэл өглөө түүний өгсөн мэдээллээс товчлон түүвэрлэснийг та бүхэнд хүргэе. 

Маргааш, шинийн нэгний өглөө  уул руу гарах хориотой.  

Томоохон зах, худалдааны төвүүд энэ сарын 16 хүртэл ажиллахгүй.  Жижиг дэлгүүрүүд бараа татан авалтаа хийчихсэн.   

Зөвшөөрөл бүхий 14 салбарын ажилтан, албан хаагчид л нийтийн тээврээр зорчино. Нийтийн тээврийн хэрэгслийн тоо ихээхэн буурсан.  

Үйлчилгээний байгууллагууд буюу орон сууцны контор, тохижилт үйлчилгээ, хувийн хамгаалалтын байгууллагуудын ажлын бүлэг томилогдсон. 

Дуудлагын машинууд нь бүгд логотой байх шаардлагатай. Жолооч нар ажлын талбартаа ойрхон байхыг шаардана.

Эмнэлэгт очих иргэд хувийн машинаар явахыг зөвшөөрнө. Мөн гачигдал гарсан тохиолдолд зөвшөөрөл олгоно. Иргэд хүүхдээ хажуудаа суулгаад, хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ гээд сэлгүүцсэн. Камераар хянах тул сэлгүүцэх боломж бага. ЦЕГ-аас дрон нисгэж хянана.

Маргааш өглөө 06.00 цагаас эхлэн нийслэл рүү орох болон гарах хөдөлгөөнийг бүрэн хаана.

Гачигдал гарсан иргэд УОК руу цахимаар хандан, өргөдөл өгнө. Тэдний хүсэлтэд шуурхай хариу өгнө. 

Хөл хорио тогтоосны дараа зарим иргэн тусгаарлах байрнаас гарна. Тэднийг УОК гэр гэрт нь хүргэнэ. Эмнэлэг рүү явах, хувийн авто машингүй иргэд ойролцоо байгаа төрийн албан хаагчид хандаарай. Түргэний машинууд эдгээр иргэдэд тусална.

Нийслэлд нийт 15 мянган төрийн алба хаагч ажиллана. Тэднийг хороо тус бүрд хуваарилсан. 

Нэг цэгт ажиллах албан хаагч тэндээ л ажиллана, солихгүй. Бүх төрийн албан хаагч ханцуйн дээрээ КОВИД-19 гэсэн тэмдэгтэй байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна