Бид бусдыг болон ямар нэгэн үйлдлийг шүүмжлэхдээ "Ингэх хэрэгтэй", "Ингээд л хийчихэж болно шүү дээ", "Тэгэх ёстой" гэх зэргээр зааварчилдаг. Бүх асуудал маш энгийн, бас амархан мэт тѳсѳѳлнѳ. Яг үнэндээ бүх зүйл тийм ч амархан биш. Тэр тусмаа бие биенээсээ хэт хамааралтай, цѳѳхѳн монголчуудын хувьд бүр ч хэцүү.
Ажил хийж буй хүнд дарга нь нэг их юм хийхгүй зүгээр шахуу байгаад л ѳѳрийнх нь хѳдѳлмѳрѳѳр олж буй мѳнгийг аваад сууж байгаа мэт "зэвүүн" санагддаг. Гэхдээ ѳѳрѳѳ 8 цаг ажиллачихаад санаа зовохгүй байхад мѳнѳѳх дарга нь ажил олохын тулд, тэдний цалинг олгохын тулд бараг 24 цагт бодол оюунаа шаналгаж байгааг мэддэггүй. Ялгаа нь ердѳѳ л энэ, энгийн... Бусдын ѳмнѳѳс хариуцлага үүрч, бас хүлээнэ гэдэг тийм ч амархан ажил биш.
Хүн яг ѳѳрѳѳ ажил хариуцаад ирэхээр бодсон бодол, тѳсѳѳлѳл нь тийм ч амархан биш гэдгийг ойлгож эхэлдэг. Тѳгс дарга биш болохоор мэдэхгүй чадахгүй зүйл гарна, алдаж бас ононо. Эргэн тойрон дахь хүмүүс ѳѳрт нь итгэхгүй, шоолонгуй хандаж байгааг мэдрэхдээ тэвдэнэ.
Заримдаа ѳѳрийнхѳѳрѳѳ байх авч олны сэтгэл зүйд таацуулаад буруу шийдвэр гаргах нь бий. Тэр болгонд хариуцлага бусдад бус зѳвхѳн ѳѳрт нь ирдэг. Нүүр нь улайгаад, хѳлс чийхрах, гар салганах бол ердийн үзэгдэл. Ингэсээр бага багаар учраа олж, хийж буй ажлынхаа аргыг олж гартаа оруулж эхэлнэ. Ѳѳртѳѳ итгэх итгэл нь ѳдѳр хоногоор нэмэгдэж, бас хѳгжиж эхэлдэг. Эрх мэдэл зѳв хүнийг маш сайнаар хѳгжүүлдэг юм билээ.
Бид зѳндѳѳ олон хүмүүсийг шүүмжилж, буруу гэж санагдсан зѳндѳѳ үйлдлүүдэд зѳвлѳлгѳѳ ѳгч зааварчилдаг. Мэдээж тэгэлгүй яахав. Гэхдээ тэр дарга чин сэтгэлээсээ хичээж ажиллаад санамсаргүй алдаа гаргав уу? хувийн ашиг сонирхолдоо хѳтлѳгдѳн хууль бус үйлдэл хийж байгаад баригдан илчлэгдэв үү? гэдгийг ялган салгаж байвал зүгээр сэн.
Сайн анзаарч тунгаавал хүний сэтгэл "үнэртдэг" юм шүү дээ. Зѳвхѳн тэр хүнээс ч биш бас ѳѳрсѳѳ тань ч "үнэртдэг". Учрыг нь олох гэж биш, уйдсандаа, бусдаас мууг нь харж тавлах гэж хашгирч байгаа бол танаас "ѳмхий" үнэртэх л болно. Зүгээр сууж байгаа хүнд бүх зүйл амархан харагддаг бол, ажил хийж байгаа хүнд бүх зүйл амархан байдаггүй юм даа.
Г.Галбадрах
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.27.107
deerelchuu zoruud chumuus baidag!!! ug n il tod cheleedel baidag daanch chuleej avdaggui ysnii zoruud garuud baidag!!
Хариулах66.181.188.161
За ёстой ойлголоо шүүмжлээд л донгосоод байвал сайхан амьдарнаа гэж бодсон юмсан одоо больёо бүх юм ок гээд л явьяа агаа маниусаас сэтгэл байтугай үмхий л үнэртдэг гэж ойлголоо агаа танаас бол франц духи үнэртэх юм байна маньдаа жаахан өгчихөөч яав л тань шиг болох вэ?
Хариулах66.181.176.227
Shuumjleh uneheer amarhan hiih hetsuu bdag unen,haramsaltai ni bid teriig olj harah durgui.Harin ter huniig uuriig ni shuumjlehed mash emzeg handan haraaj doromjilj eheldeg uunees Amin huvia hicheeh gedgiig harj bolno.
Хариулах192.82.71.105
Тийм шүү. Шүүмжлэх ,муулах, сүргээрээ дайрах нтр д бол бузгай даа.
Хариулах