Говьсүмбэр аймагт ирсэн иргэнээс давтан шилжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ

3 цаг 20 минутын өмнө

Энэ сарын 8-нд Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт ирсэн иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тухайн иргэн үүнээс өмнө нийслэлд эмнэлгийн үйлчилгээ авч, 6-ны өдөр эмнэлгээс гарсан байна. 

Улмаар хотоос ирэхдээ PCR шинжилгээ өгсөн нь сөрөг, аймагтаа ирээд мөн шинжилгээ өгөхөд сөрөг гарсан ч энэ сарын 12-ны өдөр өгсөн давтан шинжилгээгээр эерэг гарч, мөн лабораторийн шинжилгээнд хамруулахад батлагджээ. 

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 81 хүн, хоёрдогч хавьтал зургаан хүнийг олж тогтоогоод байгаа аж. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.250
    50 минутын өмнө

    биед нь хүрэхгүй шинжилгээ авах хэрэгтэй

    Хариулах