Засгийн газраас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Хоёрдугаар сарын 14-ны өдөр нийтдээ 33219 шинжилгээ хийсэн. Үүнээс 32 хүнээс коронавирус илэрлээ. 32 хүний 6 хүн нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байлаа. Мөн 29 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Нийт 2383 хүн халдвар авснаас 1711 буюу 71,8 хувь нь эдгэрчээ. 116-р сургуулийн 14 тохиолдол, Монгол шир ХК-ээс 135 тохиолдол, Амгалан амаржих газраас 69 халдвар, Наркологийн эмнэлэгтэй холбоотой Цахиур Төмөр эмийн сангаас 69 тохиолдол, CGS эмнэлгээс 18 тохиолдол тус тус идэвхитэй голомтуудаас илрээд байна. Элизабет хотхон, гутлын цех, Микс Пицца зэрэг голомтууд ерөнхийдөө хяналтанд орж байна.
Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Дотоодын 1,871 халдварыг танилцуулбал /2020.02.15/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна