УОК-ын хэвлэлийн хурлын үеэр нийслэлд халдварын таван голомт идэвхтэй байгааг мэдээлсэн юм.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
СБД-ийн 116 дугаар сургуулиас хамааралтай голомтод 14, “Монгол шир” ХК-ийн ажилчдаас гаралтай халдварын тохиолдлын тоо 135 болжээ. Нийслэлийн “Амгалан” амаржих газартай холбоотой халдвар 69, Наркологийн төв эмнэлэг, “Цахиур төмөр” эмийн сантай холбоотой 69, “Си Жи Эс” эмнэлэгтэй холбоотой 18 тохиолдол гэхчлэн гэр бүл, найз нөхдийн хүрээнд идэвхтэй явагдаж байгаа юм. Мөн 21 дүгээр хорооллын худалдааны төв, Банк бус санхүүгийн байгууллага, гутлын цех, Микс пицца, “X апартмент”, “Элизабет” хотхонд гарсан халдварын тохиолдлын хүрээ хязгаар тогтоогдож хяналтад орж эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна