Өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос PCR шинжилгээний хүчинтэй хугацаатай холбоотой мэдээлэл хийв.
Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Бямбадорж: "Хоёрдугаар сарын наймнаас хойш өгсөн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байна. Энэ хооронд хөл хорих дэглэм эхэлж байгаа учраас иргэдийн хоорондын хавьтлын магадлал багасах учраас хоёрдугаар сарын наймнаас хойш төрийн алба хаагчид шинжилгээнд хамрагдсан нь хүчин төгөлдөр байна."
Улаанбаатар хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумьяабазар : "Нэгдсэн зохион байгуулалтад ороод явах гэхээр 72 цаг гээд эзэн биегүй асуудал гаргаж ирээд иргэдийг бухимдуулж байна. Төрийн явж байгаа ажлыг дундуур нь завхруулдаг. Төр иргэн хоёрыг хооронд нь холбож, гүүр мэт ажиллах ёстой төрийн алба хаагч нь мэдээлэл дээр будлиж байгаа бол өөр би хэнд итгэж хэлэх юм бэ ?
Д.Бямбадорж даргаа одоо тэр мэдээллийг гаргасан хүнээ ол. Иргэдийн төөрөгдүүлдэг, дээрээс нь ухаантай царайлж 72 цагт хүчинтэй гэдэг ийм өөрийнхөө бодлоор аваачаад төрийн бодлого шийдвэрүүдийг иргэд олны сэтгэлийг төөрөгдүүлдэг энэ явдлыг засаж залруулах хэрэгтэй. Тэр эзнийг нь олоорой." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна