Өнөөдрийн дуудлага худалдаагаар нийт 20 дугаарыг 680 сая төгрөгөөр худалдаалжээ

2021/02/15

Авто тээврийн үндэсний төвөөс “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг явууллаа. Өнөөдрийн дуудлага худалдаагаар нийт 20 дугаарыг 680 сая төгрөгөөр худалдаалсан байна. Тухайлбал,

  • 0001 УАР - 427,450,000
  • 1111 УАР - 76,150,000
  • 0011 УАР - 70,900,000
  • 0101 УАР - 64,100,000
  • 1001 УАР - 7,650,000
  • 5511 УАР - 3,650,000
  • 7171 УАР - 3,550,000
  • 2121 УАР - 3,300,000
  • 5151 УАР - 3,150,000
  • 8811 УАР - 3,100,000
  • 1771 УАР - 2,800,000
  • 0051 УАР - 2,550,000
  • 0081 УАР - 2,500,000
  • 0021 УАР - 2,250,000
  • 8181 УАР - 1,750,000
  • 0041 УАР - 1,600,000
  • 0071 УАР - 1,450,000
  • 1441 УАР - 1,100,000
  • 4141 УАР - 950,000
  • 2211 УАР - 950,000 төгрөгөөр тус тус үнэлэгджээ. 

Дашрамд дурдахад, хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.

Маргааш 09:00, 14:00 цагуудаас мөн 20 дугаарыг дуудлага худалдаагаар худалдаалах юм. Дуудлага худалдааны хуваарийг эндээс харна уу.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.200
    2021/02/16

    Duudlaga Hudaldaagaar " Ulsin dugaar " -zargdsan tul Alban bicheg bolon - " Ulsin Burtgeliin Gerchilgeetei " zaval baih estoi shuu !!!

    Хариулах