Ковид-19 халдварын нөлөө малчдад хүнд тусч байна

2021/02/19

Covid-19 коронавируст халдварын улмаас нийт нутгаар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор малын өвч тэжээлээ бэлдэж чадаагүй малчдын нөхцөл байдал хүн байна. Энэ хэцүү цаг үед малчдад чиглэсэн ажлууд хангалтгүй байгаа нь тэднийг сөхөрхөд хүргэж байгаа аж. Энэ талаар малчид ийн ярьж байна.

Намайг н.Цэнгэл гэдэг. Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Би бол  аймаг сумын сайн малчин. Баянхонгор аймагт зуд ихтэй байсан учир энэ жил өвөлжихөөр  хүй долоон худагт нүүдэллэж ирсэн гэвч цаг үе их хүнд хэцүү байна. Covid-19 өвчин тархсан хэцүү цаг үед төр засгаас малчиддаа анхаар үйл ажиллагаа муу байна гэж бодож байна. Малчдад өгч байгаа тусламж нь хүртээмж муутай байна

Энэ жилийн хувьд covid-19 гэх өвчин дэлхий даяар тархаад байна мөн үүний хажуугаар энэ жил зуд их боллоо.  Энэ нь монгол малчдад маш хүндээр тусаж байна. Үүнээс болж тэжээлээ сайн бэлдэж чадаагүйгээс болж зарим мал аа үхүүлж байна. Өвс тэжээлээ арвин бэлдээд мал аа хамгаалах боломж байсан ч хөдөө нутгаар хөл хорио тавьсан болохоор бид аймаг сумдууд руу явж чадахгүй байна. Гэсэн хэдий ч дэлхий нийтээр гарсан энэ өвчинтэй тэмцэхэд  малчид бид туслах хэрэгтэй. Өвчин гарахаар сэтгэл санааны хувьд дарамттай хэцүү байдалд  ордог юм байна. Өвчин халдчих вий хайртай хүмүүс ээ эрсдэлд оруулчих вий гэж их айж байна" гэв. 


Эх сурвалж:a24na.com




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна