Орон гэргүй 3 иргэнээс халдвар илэрлээ


Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр 44,503 хүнд шинжилгээ хийж халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 7 тохиолдол нь  "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн.  Ес хоногийн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 54 тохиолдол бүртгэгдлээ. 54 тохиолдлын 26 нь анхны шинжилгээгээр, 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхдөөс нь илэрсэн байна.

Тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсээс 2-3 тохиолдол илэрлээ” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна