Хоёр тун вакцин хийлгэсэн иргэдэд сертификат олгоно

2021/02/20

Монгол Улс хоёр тун вакцин хийсэн иргэддээ гадаадад зорчих карт олгох талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, “Олон улсын зохицуулалт тийм байгаа. Олон улсад тухай улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ, авиа компаниар үйлчлүүлэхдээ вакцин тариулсан сертификат буюу дэвтэр, гэрчилгээг нь харж олон улсын харилцаа хил нэвтрэх, агаарын тээврийн үйлчилгээг явуулахаа мэдэгдээд эхэлсэн. Дархлаажуулалтын хуулинд ч байгаа. 

Сэргийлэх вакцинд иргэд сайн дураараа хамрагдах учраас хэрвээ хийлгэхгүй бол бид бичгийг нь авна. Хийлгэсэн иргэддээ сертификат өгнө. Тухайн иргэн гадагшаа явж өөр улсын хил нэвтрэхэд энэ сертификат буюу вакцин хийлгэсэн гэдэг бичгээ үзүүлж үйлчилгээнд хамрагдах учраас  сертификат олгох ажлыг төлөвлөсөн байгаа” гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна