Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Аймаг, сум хоорондын хөдөлгөөн өнөөдөр 10:00 цагаас эхлэн нээгдэж байгаа бөгөөд долоо хоногт 1 удаа зорчиж, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлэх зохицуулалтыг хийсэн ба Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг 30 хоногтоо буцааж оруулахгүй байх зохицуулалтыг мөн хийсэн хэмээн мэдээллээ.
Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар,
- Караоке, Диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна,
- Улаанбаатар хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна,
- Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ,
- Дугуйлан, секц хэвийн үргэлжилнэ,
- Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ,
- Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана,
- Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ /Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй/,
- Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021.02.21.22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд 2021.02.23-нд нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргана,
- Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021.02.21-ний 17:00 цагаас эхлэн 2021.02.23-ны өдрийг хүртэл бүртгэнэ /Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна/,
- Ирэх 7 хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ гэсэн шийдвэрүүдийг гаргажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна