Нийслэлд хэсэгчлэн ХӨЛ ХОРИО тогтоосон 7 байршил


Коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдсээр байна. 

Өнгөрсөн 24 цагт л гэхэд шинээр 67 хүнээс COVID-19-ийн халдвар батлагдсанаас нэг нь Архангай аймаг, 4 нь Төв аймагт хамаарч байна. Архангай аймгийн иргэнийг нийслэлд буцаан авчирсан тул Улаанбаатар хотод бүртгэжээ. Ийнхүү Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 2,374 болоод байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дараах 7 байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байр
  • Хан-Уул дүүргийн "Рапид" хорооллын 7 дугаар байрны 1 дүгээр орц
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны 481 дүгээр байр
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны "Буянт-Ухаа 2" хорооллын 1042 хотхон 
  • Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 119 дүгээр байрны 2 дугаар орц
  • Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 42 дугаар байрны 2 дугаар орц
  • Баянгол дүүргийн 25 дугаар хорооны "Голден парк 2" хотхоны 301 дүгээр байр
  • Чингэлтэй дүүргийн 17 дугаар байрны 3 дугаар орц багтаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна