БГД-т өчигдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ


Баянгол дүүрэгт 2021 оны гуравдугаар сарын 08-ны өдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн шинжилгээг авч, голомтын халдваргүйжүүлэлт хийн, хамгаалалтыг буулгалаа.

Тухайлбал,
- 3-р хороо 35/а байр, 
- 4-р хороо СОТ 3 байр, 
- 6-р хороо 22 дугаар байр
- 11-р хороо 43/а байр, 
- 25-р хороо 103 байранд авсан хамгаалалтыг буулгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж эхэллээ.

Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар  
- 6-р хороо 42-р байрны II орц, 
- 25-р хороо Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад байна.
Иймд, иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна