Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр 6 дугаар давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 10:52 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:55 цагт очиж иргэн С-ийн 3х1 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Тус гал түймэрт иргэн Ц /65 настай, эмэгтэй/ угаартсан байсныг нийслэлийн түргэн тусламжийн төв 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна