Ч.Хүрэлбаатар: Чехийн хөрөнгө оруулалттай “Гурван сайхан” компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бол эрх ашгийг нь бүрэн хамгаална

Zuv.mn
2023/09/26

Чех улсын “Ураниум Индустриал” компани Монгол Улсад ураны хайгуул, олборлолтын чиглэлээр хөрөнгө оруулж, “Мон Атом” ТӨК-тай хамтран “Гурван сайхан” компани байгуулан ажиллаж байгаад, шүүхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө цуцлуулж хохирсон асуудал гараад байгаа билээ. Үүнээс болж хөрөнгө оруулагчдын зүгээс “Шүүхээс тусгай зөвшөөрөл цуцалсан үндэслэл нь манай бус, АМГТГ-ын буруу тул Олон улсын Арбитрын шүүхэд хандаж, өнгөрсөн хугацаанд оруулсан 310 тэрбум төгрөгөө нэхэмжилнэ” гэж мэдэгдээд буй.

Бид энэ асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Чехийн компани бол манай яаманд албан ёсоор хандаагүй байна. Хандаад ирвэл бид аваад хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаална. Нэгэнт л Монгол улсын хуульд нийцүүлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дээрээс нь Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бол тэр эрх ашгийг нь бүрэн хамгаална.  

Нэгэнт л бид тухайн улсынхаа хууль дүрмийг харж байгаад хөрөнгө оруулалтаа авчраад хийчихсэн байгаа энэ хүмүүсийн асуудал дээр маш болгоомжтой, нарийн хандахгүй бол цаана нь хөрөнгө оруулагчдын эрх ашиг хохирчих вий гэдэг аюул байнга байгаа.

Маргаан шийдэгддэг журмаараа явах байх. Тэгэхээр аль болох нэмж гаргахгүй байх тал дээр төр засаг нь ч гаргасан шийдвэрүүдээ өөрчлөөд байдаггүй. Хуулиа өөрчлөөд байдаггүй. Нэг унтаж сэрээд л өөр өөр байр суурь илэрхийлээд байдаггүй л байх учиртай шүү дээ. Түүнээс биш амьдрал юм чинь ААН-үүд дунд маргаан гарна. Үүнд нь тайлбар өгөх шийдэх зүйлүүд гараад л явна” гэсэн хариултыг өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна