Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр

Х.Есү
2023/10/11

Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. 

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхагласан юм. Энэхүү өдөр охидод тулгамдаж буй асуудлыг ярилцаж, шийдэх арга зам хайх, тэдний эрхийг хамгаалах, олон нийтэд охидын эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг хүчирхийллээс хамгаалах хүн бүрийн оролцоо хэрэгтэй гэдгийг бусдад таниулах өдөр юм. 

Мөн өнөөдөр дуучин Ану буюу Ч.Уранхолбоо 12-18 цагийн хооронд охидын эрхийг хамгаалж төв талбайд тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна