Бохирын шугамд 10 тонн тос, масло асгажээ

Х.Есү
2023/10/12

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын иргэдэд газ, угаар үнэртэж толгой өвдөх дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн.

Энэ талаар албаныхан тодруулан ажиллахад бохирын шугам руу хаягдал 10 тонн тос, масло асгасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

Тодруулбал, Налайх дүүрэгт  автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.121
    2023/10/12

    Өөрөө ямар өөдгүй новшнууд вэ

    Хариулах