Нийслэлийн хэмжээнд өчигдөр өглөө/2023.10.12/-нд үл мэдэх хий үнэртэж, иргэдийн толгой өвдөж, хоолой аргасан шинж тэмдэг илэрсэн.
Тухайн үнэрийн шалтгааныг олж тогтоохоор ОБЕГ, цагдаагийн алба хаагчид ажиллаж Налайх орчмоос бохирын шугамд ашигласан тос, масло асгасан байсныг олж тогтоосон.
Тодруулбал, Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эко стандарт петролиум" ХХК ашигласан тос, маслоо бохирын шугамд асгасан нь тодорхой болжээ.
Энэ нь химийн хортой хог хягдлыг хууль бусаар хаясан гэмт хэрэгт тооцогдох аж.
Тэгвэл уг компани өмнө нь/2023.01/ мөн үнэр алдаж Налайх дүүргээс тухайн компанийн цахилгааныг тасалж, үйл ажиллагааг нь зогсоож байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна