Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид дахин хорлогод орж эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл сурагчдын биеийн байдлын талаар эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс тодрууллаа.
Тэд "18-р сургуулийн дөрвөн хүүхэд хордлогод орсон шинжтэй ирсэн. Одоо биеийн байдал тогтвортой, эмчилгээгээ хийлгэж байна" гэх мэдээллийг өглөө.
Эргэн сануулахад 18-р сургуулийн сурагчид Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байхдаа мөн л адил хордож байсан. Сургуулийн удирдлагуудын хэлж буйгаар өчигдөр өглөө ангид ямар нэгэн үнэр гараагүй байсан ба гуравдугаар цагийн хичээлээс эхлэн сурагчдын дотор муухайрч, толгой эргэж зарим нь бөөлжиж эхэлсэн байна.
Одоогоор хүүхдүүдээс шинжилгээ авч, эмчилгээ хийж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна