НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 18-нд болно

Х.Есү
2023/10/15

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт буюу энэ сарын 18-нд болно. Тохирлыг E-barimt апликейшн болон "Боловсрол" суваг телевизээр шууд дамжуулна. 

Энэ удаагийн тохиролд 2023 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.

  • 3 орон таарвал 60 мянга
  • 4 орон таарвал 100 мянга
  • 5 орон таарвал 500 мянга
  • 6 орон таарвал 5 сая
  • 7 орон таарвал 10 сая
  • 8 орон таарвал 30 сая төгрөгийн азтан болох юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна