Нийслэлийн 23-р сургуулийн арриун цэврийн өрөөнд камер байрлуулсан асуудлаар тус сургуулийн сурагчид манай сайтын редакцид хандаж, бид мэдээлсэн.
Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалт хийж сургуулийн захиралд хариуцлага тооцжээ.
Тодруулбал, Есдүгээр сарын 21-ний өдөр хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу, дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх буюу найман сая төгрөгөөр торгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна