13 настай охин амиа алдсан "Очир төв"-ийн захирал Д.Дамба-Очир түрээслэгчийнхээ эд хогшлыг "ЭВДЖЭЭ"

Т.Отгонсувд
2023/10/16

"Очир" төв түрээсийнхээ үнийг гэнэт 125 хувиар нэмэхээр болжээ. Уг шийдвэрийг эсэргүүцсэн түрээслэгчийнхээ эд хогшлийг өөрт нь мэдэгдэлгүй, шөнө дөлөөр зөөж гаргаж буй увайгүй үйлдлийг өчигдөр бид цахимаас олж үзэв.

Уг асуудалтай холбоотойгоор хохирогч гэх иргэн П.Жасминтай уулзаж, дараах мэдээллийг бэлтгэсэн юм.

Иргэн П.Жасмин 2020 оноос "Ochir center"-т ресторан ажлуулахаар таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Тухайн гэрээнд инфляцийн түвшнээс хамааран 20 хүртэлх хувиар харилцан тохиролцож нэмнэ гэж заасан ч энэ оны наймдугаар сараас эхлэн түрээсээ шууд 125 хувиар нэмэхээр болсон байна.

Гэрээг зөрчиж, үндэслэлгүй түрээсээ нэмсэн тус компанийн үйлдлийг хууль бус гэж үзэн иргэн П.Жасмин шүүхэд хандсан байдаг. Анхан шатны шүүхийн тов ч гараагүй байхад "Очир" төвийн удирдлагууд тогийг нь таслаад зогсохгүй амралтын өдөр, шөнийн цагаар нүүлгэлтийн компани дуудан хаалгыг нь эвдэж, эд хогшлыг нь хурааж, зөөсөн байна.

Онц ноцтой хэрэг гарсан Очир төвийн жинхэнэ ЭЗЭН хэн бэ

"Очир" төв нь гишүүн асан Д.Дамба-очирынх ба 1991 онд “Очир төв” ХХК-ийг үүсгэн байгуулснаас эхлээд  “Очир” нэрээр салбарласан  олон охин  компанитай. Түүний охин Д.Мөнхзул түрээслэгчийн асуудал гаргасан салбарын менежерээр ажилладаг аж. 

Эргэн сануулбал одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 онд Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Очир төв" дэх зочид буудалд 13 настай охин бусдад хэрцгийгээр хүчирхийлүүлж, амиа алдсан хэрэг гарч байсан. Тухайн үед хэрэг болсон газрыг УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирынх гэдгийг албан ба албан бус эх сурвалжууд баталдаг. Хэд хэдэн салбартай тус төвийн 

Шүүхээс хоёр гэмт хэрэгтэнд  насаар нь хорих ял оноосон ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан "Очир төв"-д хариуцлага тооцоогүйгээр үл барам үйл ажиллагаа нь улам өргөжиж буй талаар хэвлэлүүд  мэдээлж байсан юм. 

Ноцтой гэмт хэрэг тухайн газарт үйлдэгдсэн ч хариуцлага хүлээлгүй, "уснаас хуурай гарсан" УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир бизнесийн ёс зүйгүйгээр таван жилийн гэрээ хийсэн түрээслэгчээ хугацаанаас нь өмнө хөөж байгаа нь мөнгөтэй хүнд хууль ялгавартай үйлчилдэгийн жишээ гэдгийг иргэд шүүмжилж байна. 







Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.127
    2023/10/17

    Davarsan novsh

    Хариулах
  • 103.57.95.138
    2023/10/17

    Энэ хүн чинь Шоронд орчихоогүй юм уу?

    Хариулах
  • 139.5.216.215
    2023/10/16

    Лүнгийн замыг бас там болгосож байсан хүн бас энэ Дамба-Очир. Өчнөөн жил жолооч нар хохирсон доо

    Хариулах
  • 103.212.119.26
    2023/10/16

    Арчаагүй новш мөнгө л олж бвал хүний амь, эд хөрөнгө наад муу новшид чинь юу ч биш юм бна л даа.

    Хариулах
    • 202.9.46.13
      2023/10/16

      Ямар өөдгүй муу хүн бэ үхэж далд орооч иим бугнууд