ТОДРУУЛГА: Д.Мөнх-Эрдэнэ хорих ангидаа зодуулж эмнэлэгт хүргэгдээгүй гэв

Х.Есү
2023/10/17

Сэлэнгэ аймгийн хорих 413 дугаар ангид хоригдож байгаа Д.Мөнх-Эрдэнэ зодуулж эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд мэдээлэл тархжээ. 

Энэ талаар ШШЕГ-аас тодруулахад "Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Д.Мөнх-Эрдэнийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй бөгөөд дээрх мэдээлэл бодит бус ташаа мэдээлэл байна. 

Прокурорын болон Хүний эрхийн байгууллага хяналт тавин ажиллаж байна. Мөн ШШГЕГ-аас чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж ажилладаг" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.138
    2023/10/17

    Наранл бдаг шигээ нарсанд балайрвал нам шаалгана гэдгээ мэддэг байлгүй дээ.

    Хариулах
  • 202.55.191.194
    2023/10/17

    Мөөгий тэр SWAT тай юутай хээтэй нь нялга шаана за

    Хариулах