Албанаасаа чөлөөлөгдөж магадгүй гэгдсэн, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц гэж хэн бэ

Х.Батсайхан
2023/10/17

Монголын бурхны шашинтны төв Гандантэгцэнлин хийдийн тэргүүн хамба, Номун хан, гавж Д.Чойжамцыг албанаасаа чөлөөлөгдөж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлыг eagle.mn сайт Гандантэгчэнлин хийдийн Хэвлэлийн албанаас тодруулахад үгүйсгээгүй байна. Хийдийн зүгээс удахгүй энэ асуудлаар нэгдсэн журмаар мэдээлэл өгнө гэжээ.

Д.Чойжамц нь Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, энэ жил 72 настай. Нийслэлийн 28 дугаар сургуулийг төгссөн. Улмаар Шашны дээд сургуулийг 1976 онд дүүргэснээр шашны зүтгэлтэн болох гараагаа эхэлж байжээ. Тэрбээр Гандантэгчэнлин хийдийн Дэд хамбын албыг 1986-1992 он хүртэл хашиж байгаад 1992 он наймдугаар сарын 20-нд Хамбын зэрэгт дэвшсэн юм. Тэрбээр мөн 1990-1992 онд оршин тогтносон Ардын их хурлын депутатаар сонгогдож, Ардчилсан Үндсэн хуулийг эх барилцаж байв. 

Д.Чойжамц хамбыг заримдаа Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба бус Монголын бурхны шашинтны тэргүүн гэж өргөмжлөх нь байдаг бөгөөд тэрбээр нэгэн удаа энэ асуудалд “Намайг Монголын бурхан шашны тэргүүн байсан гэж ойлгодог. Тийм биш. 1944 онд Гандан хийд дахин сэргэсэн. Тэр үеэс авахуулаад хамба нар хэзээ ч “Би Богд болно” гэж бодохгүй явсаар өнөөг хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол Богдын орон тоо тэр хэвээрээ л байж байсан. Гандан хийдийн Пил, Гомбожав, Гаадан, Данигай, Дагвадорж гуай гээд үе үеийн хамба нар хамбынхаа л ажлыг хийж байсан. Хамбын ажил хийнэ гэдэг дээшээ Богдын ширээнд сууж Богдын тамгыг барина гэсэн үг биш шүү дээ” хэмээн тайлбар өгч байв. Үнэхээр ч тэрбээр Х богд Живзундамбыг тодруулах үйлсэд том үүрэгтэй оролцсон юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.95
    2023/10/17

    Зайлсан нь дээрээ хүний эрх хүүхдийн эрх зөрчигдсөн бузар болгоны үүр.Хятадуудаас боллоо Монрол богдоо гаргана гэх шиг солиороод.Хүний нялх хүүхэд хүчиндчхээд элийрч балайрч нүгэл буруугаа бусад рүү чихээд бузрууд

    Хариулах