О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Тодруулбал, "Их бит" ХХК-ийн үүсгэн байгуулагчид IHC койныг гаргахдаа хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр их хэмжээний койн авч, их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй үйлдэлд буруутган цагдаагийн байгууллагаас шалгаж, цагдан хориод байсан.
Тэгвэл О.Мөнхжин, Б.Гантиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Эргэн сануулахад яллагдагчаар татагдсан хоёр этгээдтэй "Их бит" ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан мөн хэрэгт шалгагдаж байсан Б.Эрхэмбаяр машиндаа угаартсан байдалтайгаар нас барсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.179
Sahliin tosoo Hamaa namaagui turhjee GL
Хариулах