Чой хамбын халааг хэн авах вэ

2023/10/18

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн  тэргүүн хамба Д:Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл түүнийг хэн залгамжлах вэ. Эх сурвалжаас авсан мэдээллээр хамба Д.Чойжамцын халааг монгол багш буюу Лхаарамба Д.Жавзандорж авах сурагтай.

Монгол багш нь Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийдэд, 1993 оноос Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад 1995 оноос Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэллин дацанд буддын гүн ухаанд суралцаж эхэлжээ. Тэрбээр 1998 оноос Энэтхэг улсын Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад тасралтгүй суралцаж, 2017 онд шарын шашны гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг нэгдүгээр байраар хамгаалжээ. Энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдал болсон байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.120
    2023/10/18

    Асман лам нараар хогоо хийхэв дээ.Боловсрол шинжлэх ухаандаа анхаараач

    Хариулах
  • 66.181.187.29
    2023/10/18

    Болжээ

    Хариулах
  • 202.131.238.10
    2023/10/18

    ashgui dee

    Хариулах